Smore logo
remove_red_eye 11

GV-NB Коронавирусын хариу урвал

Дүүргийн 34 хорооллын шинэчлэлт

GV-NB Коронавирусынхариу урвалДүүргийн 34 хорооллын шинэчлэлт
Click here to read this issue in English

Доктор Дейн Деллигийн бичсэн захиас

Эрхэм хүндэт 34-р Дүүргийн Гэр бүлүүд, ажилчдад


34-р Дүүрэг нь Glenview/Northbrook-ын Коронавирусын талаар хариу өгөх бас нэгэн олон нийтийн байгууллагад нэгдэн орсондоо баяртай байна. Бид цаг тухай бүрд нь, үнэн зөв мэдээллийг хуваалцахаар хамтран идэвхи зүтгэлтэй ажиллаж байна. Доорх захидлыг орон нутгийн иргэдэд зориулан шинэчилсэн хувилбараар уншина уу.

open_in_new zoom_out_map

Glenview, Northbrook хотын удирдагчдын хувьд бид орон нутгийн хамт олныхоо бүхий л гишүүдийн эрүүл мэнд, сайн сайхан байдлыг хамгаалах тал дээр тууштай ажилладаг. Манай орон нутгийн хотын захиргаа, сургууль, хотын хэрэг эрхлэх газар, цэцэрлэгт хүрээлэн хариуцсан дүүрэг, номын сангийн төлөөллөөс бүрдсэн Glenview-Northbrook Coronavirus Task Force (Glenview-Northbrook-ийн Коронавирусын ажлын хэсэг)-ийг байгууллаа. Энэ долоо хоногийн эхээр гишүүд Glenview, Northbrook -д уулзаж Коронавирус болон түүгээр үүсгэгдэх өвчлөл, COVID-19-ийн тухай мэдээлэл, эх сурвалжуудаас хуваалцахаар тогтмол цугларч байхаар тохирлоо. Аж ахуйн нэгж байгууллагууд тууштай, зохицуулсан арга хэмжээг шаардлагатай үед авахаар төлөвлөж байна.

Мөн бид үнэн зөв, цаг үеэ олсон, үнэ цэнэтэй мэдээллээр хангах үүрэгтэй. Үүний тулд долоо хоног бүрийн Баасан гарагт коронавирусын талаар санаа түгшээж байгаа энэ үед хамтарсан мэдээлэл солилцох, мессеж хүлээж авахаар тохироод байна. Шинээр байгуулагдсан вэб хуудас нь (http://www.glenviewnorthbrookcoronavirus.info) Glenview, Northbrook-ын олон нийтэд бодит мэдээллийг хангаж, байнга асуудаг асуултанд хариулт авахад туслах мэдээлэл өгөх болно. Northfield Township-д өвчлөл батлагдсан тохиолдлууд гарсан тохиолдолд илүү дэлгэрэнгуй удирдамжаар хангаж, манай байгууллагууд болон манай орон нутгийн бүхий л дүрэм журмыг дагаж мөрдөж, вэб хуудсыг үргэлжлүүлэн шинэчлэх болно.

Та харилцаа холбооны шугамаа нээлттэй байлгахыг бид хүсч байна. Хэрэв та вирусын халдвартай гэж үзэж байгаа бол эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх байгууллагатай холбоо бариарай.

Бид Коронавирусын талаар Cook County-ийн Эрүүл мэндийн газар, Иллинойс мужийн Нийгмийн эрүүл мэндийн газар, Халдварт өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвийн удирдамжийг дагаж мөрддөг. Эдгээр эх сурвалжийн мэдээлж буйгаар яг энэ мөчид манай орон нутагт тохиолдол гараагүй бөгөөд вирусын халдвар авах эрсдэл бага хэвээр байна.

Энэ удаад онцолж хэлмээр байгаа хэдэн зүйлийг энд оруулав:

  • The CDC’s Travel Health Notices page (Халдварт өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвийн Аялал жуулчлалын эрүүл мэндийн мэдэгдлийн хуудсанд) өнөөдрөөс эхлэн Хятад, Итали, Иран, Өмнөд Солонгосоос буцаж ирж буй хүмүүст 14 хоногийн хорио цээрийн дэглэм барихыг зөвлөж байна.

  • Нянгийн тархалтыг бууруулахад эрүүл зуршилтай байхыг зөвлөж байна, үүнд:

    • Хэрэв таны хүүхэд өвчтэй бол 24 цагийн турш халуун буутал сургуульд явуулахгүй байх.

    • Угаалгын өрөөнд орсны дараа; идэхээс өмнө; нусаа нийх, ханиалгах эсвэл найтаасны дараа гараа савантай усаар дор хаяж 20 секунд угааж байх. Хэрэв саван, ус байхгүй бол 60% аас багагүй спиртэн төрлийн найрлагатай гар ариутгагч бодис хэрэглэх.

    • Гараа угаагаагүй үед нүд, хамар, амандаа хүрэхээс зайлсхийх.

    • Өвчтэй хүмүүстэй ойр дотно харьцахаас зайлсхий.

    • Ханиалгах эсвэл найтаахдаа цаасан алчуур хэрэглэж, хэрэглэсний дараа цаасаа хогийн саванд хаях.

    • Байнга хүрч буй объект, гадаргууг цэвэрлэж, ариутгах.

    • Хоолны сав, хүнсний хэрэгслийг бусадтай хуваалцахгүй байх.

Нөхцөл байдлыг хянаж, ямар нэгэн өөрчлөлтөд хариу өгөх нь Glenview, Northbrook хотуудын хувьд хүчтэй, зохион байгуулалттай зүтгэл хэвээр байх болно.

Орон нутгийн удирдагч нар

Richard Nahrstadt, Northbrook хотын Мэнэжэр

Don Owen, Glenview хотын орлогч Мэнэжэр

Jill Brickman, Northfield Township Захирагч

Сургуулийн Дүүргийн Удирдагч нар

Dr. Charles Johns, Superintendent, Glenbrook High Schools District 225

Dr. David Kroeze, Superintendent, Northbrook School District 27

Dr. Larry Hewitt, Superintendent, Northbrook School District 28

Dr. Brian Wegley, Superintendent, Northbrook/Glenview School District 30

Dr. Erin Murphy, Superintendent, West Northfield School District 31

Dr. Dane Delli, Superintendent, Glenview School District 34

Орон нутгийн Удирдлага

Michael McCarty, Glenview Park District-ийн Орлогч Захирал

Molly Hamer, Northbrook Park District-ийн Орлогч Захирал

Kate Hall, Northbrook номын сангийн Орлогч Захирал

Vickie Novak, Glenview номын сангийн Захирал

Glenview болон Northbrook-ийн орон нутгийн удирдагчид цугларч, Коронавирусын (COVID-19) -ийн талаархи эх сурвалж, мэдээллийг хуваалцахаар уулзаж байна.

Loading indicator

close

Created with

Communicate quickly and effectively with interactive newsletters.

Smore empowers educators to connect with their community, streamline school communications,
and increase engagement.

Create a newsletter